MN EN

Бидний түүх

1947 БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд Гадаад яамны сайд Х.Чойбалсангийн зөвшөөрсөнөөр 1946 оны 12 дугаар сарын эхээр ГЯЯ Засгийн газрын байрнаас салж нүүн конторлох болсон. Энэ үеэс ГХТА-ын үүсэл тавигдаж Гадаад яамны орлогч сайдын 1947 оны 35 дугаар тушаалаар анхны орон тооны архивын эрхлэгчийг томилов.
1995.08 БНФУ, ХБНГУ-ын ГЯЯ-ны архивтай холбоо тогтоох, хамтран ажиллах санал тавьж захидал илгээв.
1990.09-1997.04 ОХУ-ын ГХЯ-тай тохиролцсоны дагуу Монгол, Оросын харилцаанд холбогдох баримт бичгийг хуулбарлан авч сан хөмрөгийг баяжуулав.
1999.02.23 Дипломат архивуудын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Гадаад хэргийн яамны хоорондын хэлэлцээр байгуулав.
2000.02 Төрийн архивуудаас анх удаа архивын зориулалттай нягтруулсан шүүгээг худалдан авч суурилуулав.
2001.12 Дипломат албаны музейг нээв.
2005.12 БНТУ-ын ТИКА-гийн санхүүжилтээр төсөл хэрэгжүүлэв.
2005.08.05 Сайдын зөвлөлийн хурлаас ГХТА-ыг тусдаа байртай болгох, шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдан авах шийдвэр гаргав.
2006.04.24
2006.05.19
Архивын шинэ байрны засвар дуусаж ТНБД-ын тушаалаар нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийг томилов. Нүүлгэн шилжүүлэх ажлыг 20 хоногт багтаан хийж гүйцэтгэн хадгаламжийн нэгжийг байрлуулав.
2006.08.04 Сайдын зөвлөлийн хуралдаанаар архивт хадгалагдаж байгаа гэрээ, хэлэлцээрт цахим хадгалалт ашиглалтын хувь үйлдэх шийдвэр гарч зардлыг шийдэв.
2006.10.11 Архивын баримтад цахим хадгалалт, ашиглалтын хувь үйлдэж эхлэв.
2006.05.26 ГХТА-т цахим архив байгуулах төслийн яриа хэлэлцээний тэмдэглэлд гарын үсэг зурав.
2006.12.06 "Цахим төслийн" програмыг боловсруулж дуусган анхны бүртгэлээ мэдээллийн санд оруулав.
2006.12.15 “Цахим архив” төслийг амжилттай хэрэгжүүлж дуусган нээлт хийв.
2007.07.10 Иргэд архивын баримтыг онлайн хэлбэрээр нээж үзэх, судлах www.mfa-archives.mn цахим хуудсыг нээв.
2008.05-10 "Цахим архив" төслийн дараах тусламжид хамрагдав.
2008.11.25 Архивын прогроам log file бичдэг болов.
2008.10. Онлайн архивын үйлчлүүлэгчийн хэсгийн дэлгэцийн загварт өөрчлөлт хийн, гэрэл зурагт tag хийж эхлэв.
2010.03.16 БНХАУ-ын ГХЯ-ны Архивын газартай хамтын ажиллагааг эхлүүлэн зөвлөлдөх уулзалтын протоколд гарын үсэг зурав. ГХТА-ын төлөөлөгчид БНХАУ-д айлчлав.
2011.06.27
2011.07.02
БНХАУ-ын ГХЯ-ны Архивын газрын төлөөлөгчид ГХТА-т айлчлан, зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.
2011.12.26 Дипломат албаны 100 жилийн ойд зориулсан 4 ном, гэрэл зургийн цомгийг бэлтгэн хэвлүүлж нээлт хийв.
2012.06 Нугалбар бичиг бүрийг бүртгэлд хамруулах ажлыг эхлэв.
2012.09.26
2012.09.29
ГХТА-ын төлөөлөгчид БНХАУ-ын ГХЯ-ны Архивын газарт айлчлан зөвлөлдөх уулзалтыг Бээжин хотноо зохион байгуулав.
2013.07.29
2013.08.02
БНХАУ-ын ГХЯ-ны Архивын газрын төлөөлөгчид ГХТА-т айлчлан зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.
2014.05.26
2014.05.29
ГХТА-ын төлөөлөгчид БНХАУ-ын ГХЯ-ны Архивын газарт айлчлан, зөвлөлдөх уулзалтыг Бээжин хотноо зохион байгуулав.
2014.10.18 "Монгол, Хятадын харилцаа 1990-2010" баримт бичгийн эмхтгэл гаргав.
2015.08.21 БНХАУ-ын ГХЯ-ны Архивын газрын төлөөлөгчид ГХТА-т айлчлан зөвлөлдөх уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулав.
2016.03.09 "Архивын салбарт хамтран ажиллах тухай" Монгол Улсын ГХЯ, БНТУ-ын ГХЯ хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав.
2016.06.21
2016.06.25
БНТУ-ын ГХЯ-ны Дипломат архивын төлөөлөгчид ГХТА-т айлчлав.
2016.08.29
2016.09.04
ХБНГУ-ын ГХЯ-ны Холбооны Гадаад хэргийн яамны архивын эрхлэгч ГХТА-т айлчлав.
2016.12.08 ХБНГУ-ын ГХЯ-ны санхүүжилтээр баримтыг сэлбэн засахад шаардагдах багаж, хамгаалалтын дугтуйны цаас нийлүүлэх төслийг хэрэгжүүлэв.
2016.10.31
2016.11.04
ГХТА-ын төлөөлөгчид БНХАУ-ын ГХЯ-ны Архивын газарт айлчлав.
2016.12.16 ГХТА-ын 70 жилийн ойн хүрээнд төрийн архивын дарга, мэргэжилтнүүдийг хамруулсан "Цахим архив" хэлэлцүүлэг зохион байгуулав.
2017.09.14 БНХАУ-ын ГХЯ-ны Архивын газрын төлөөөлөгчид ГХТА-т айлчлан зөвлөлдөх уулзалтыг Улаанаатар хотноо зохион байгуулав.
2018.02.02 Архивын бүртгэлийн үйл ажиллагааг цахимжуулах зорилгоор access програмыг ашиглан бүртгэл, мэдээллийн сан байгуулан анхны бүртгэлээ хийв. Ингэснээр олон бүртгэлийн дэвтрийг бүрэн халж цахим бүртгэлд шилжин тоо бүртгэл, тайланг хурдан шуурхай гаргах боломжтой болов.
2018.07.19 Лавлагаа, хуулбар байнга авдаг тушаалын бүртгэл, мэдээллийн сан байгуулж эрэл хайлтыг хялбарчлах зорилго тавин ажиллав. Бүртгэл мэдээллийн санг access програмыг ашиглан боловсруулж анхны бүртгэлээ хийв.
2018.10.18
2018.10.21
ГХТА-ын төлөөлөгчид БНХАУ-ын ГХЯ-ны Архивын газарт айлчлан зөвлөлдөх уулзалтыг Бээжин хотноо зохион байгуулав. Зөвлөлдөх уулзалтаас хамтарсан гэрэл зургийн цомог гаргахаар тохиров.
2019.01-04 ГХТА-ын байранд засвар хийж Дипломат албаны музейг нүүлгэн шилжүүлэв.
2019.04.01 Баримт хадгалах нөхцөлийг сайжруулах зорилгоор архивын байранд засвар хийж шинээр 2 хадгаламжийн сан гаргав.
2019.05.28 БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын санхүүжилтээр хэрэгжүүлэх "Цахим архив" төслийн санамж бичигт гарын үсэг зурав.
2019.07.10 Элчин харилцаанд холбогдох 8 захидлын хуулбарыг Ватиканы нууц архиваас хүлээн авав.
2019.04.19 Нугалбар бичигт цахим хадгалалт, ашиглалтын хувь үйлдэж эхлэв.
2019.12.19 Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулан "Элчин товчоон" номыг хэвлэн гаргаж нээлт хийв.
2020.07.02 "Цахим архив" төслийн тоног төхөөрөмжийг хүлээн авав.
2021.03.22 Төслийн хүрээнд нийлүүлсэн сервер, 2 хадгаламжийн сангийн нягтруулсан шүүгээг суурилуулав.
2021.07.13 Төслийн хүрээнд боловсруулсан програмд баримтын мэдээллийг оруулах, цахим файлыг татах ажлыг эхлүүлэв.