MN EN

Түншлэл

Гадаад харилцааны төв архив нь ОХУ, БНХАУ, БНТУ, ХБНГУ-ын ГХЯ-ны архивтай харилцаа тогтоон, төлөөлөгчдөө харилцан илгээн зөвлөлдөх уулзалт хийх, туршлага судлах, хамтарсан эмхтгэл, гэрэл зургийн цомог гарган ажиллаж байна

1999.02.23-Дипломат архивуудын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад харилцааны яам, ОХУ-ын Гадаад хэргийн яамны хоорондын хэлэлцээр байгуулав. Хоёр яамд харилцан тохиролцсоны дагуу Монгол, Оросын харилцаанд холбогдох түүхэн баримтыг хуулбарлан авах ажлыг зохион байгуулсан.

2010.03.16- ГХТА, БНХАУ-ын ГХЯ-ны Архивын газрын зөвлөлдөх уулзалтын протоколд гарын үсэг зурав. Протоколд заасны дагуу хоёр тал жил бүр харилцан айлчилж зөвлөлдөх уулзалт хийдэг. Мөн хамтарсан 1 баримт бичгийн эмхтгэл, 1 ном хэвлэн гаргасан.

2016.03.09-"Архивын салбарт хамтран ажиллах тухай" Монгол Улсын ГХЯ, БНТУ-ын ГХЯ хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав. Санамж бичгийн дагуу БНТУ-ын ГХЯ-ны Дипломат архивын газрын төлөөлөгчид 2016 онд ГХТА-т айлчмлсан.

-2016.08.29-ХБНГУ-ын ГХЯ-ны архивын эрхлэгч ГХТА-т айлчилж 2 тал баримт сэлбэн засах чиглэлээр хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх, боловсон хүчнийг сургахаар тохиролцов.