MN EN
Үзүүлэх үйлчилгээ

Дараах төрлийн баримтыг онлайн хэлбэрээр үзэж болно.

  • төрийн архивт хадгалах хугацааны хоёр болон болон талт харилцааны баримтын жагсаалт /зөвхөн уншлагын танхимаар баримтыг үзнэ/
  • нугалбар бичгийн цахим хувь, бүртгэлийн жагсаалт
  • хоёр болон олон талт гэрээ хэлэлцээр
  • тайлбар болон таг бичигдсэн гэрэл зураг, цомог
  • хэлсэн үг, ярилцлага
  • арга хэмжээний талаар гарсан хэвлэлийн мэдээ
  • кино дүрс бичлэг, дуу авиа
  • архивт хадгалагдаж буй номын товч мэдээлэл зэрэг болно
Үйлчилгээний хөлс

Онлайн архиваас хуулбар авах тохиолдолд Архивын ерөнхий газрын даргын 2023.08.24-ны өдрийн А/68 тушаалд заасан үйлчилгээний хөлсийг төлнө.

Анхаарах зүйл

Мэдээллийн санд хүндрэл учруулахгүй байх үүднээс дараах зүйлд анхаарна уу.

  • баримтын цахим эхийг дуудаж нээхэд гарч ирэх нэмэлт цонхыг хааж байх
  • хэмжээ ихтэй баримтыг дуудан ачаалж байхад дахин дахин ачааалахгүй түр хүлээх
  • баримтын хуулбар авах шаардлагагүй байж сагсанд захиалга хийхгүй байх
  • мэдээллийн санг дахин ашиглахгүй бол "гарах" товчлуур дээр дарж хэмших
  • онлайн архиваас хувийн хэвлэгчээр хэвлэсэн баримтыг баталгаажуулахыг архивын ажилтнаас шаардахгүй байх
  • хайсан мэдээлэл гарч ирэхгүй бол аль хэсэгт байгаагаа дахин нягтлах
  • хуучин хайлтын үр дүнгээс гарсаны дараа шинээр хайлт хийх
  • сан хөмрөгт хадгалж буй бүх мэдээллийг бүрэн оруулаагүй тул архивын ажилтантай холбогдон тодруулах
  • онлайн архивын хэсэг тус бүрд байгаа тусламжийн мэдээллийг унших