MN EN

Чиг үүрэг, зорилго

Гадаад харилцааны төв архив нь "Архив, албан хэрэг хөтлөлтийн хууль"-ийн 16.3-т заасны дагуу гадаад бодлогын үйл ажиллагаанд холбогдох баримт бичгийн эх хувийг төвлөрүүлэн байнга хадгалдаг Монгол Улсын төрийн архив юм.

Манай архив дараах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:

  • түүх эрдэм шинжилгээний ач холбогдолтой бүх төрлийн баримтаар сан хөмрөгийг баяжуулах;
  • баримтыг хадгалж, хамгаалах, тоо бүртгэл хөтлөх,
  • архивын эрдэм шинжилгээ, мэдээлэл, лавлагааны сан бүрдүүлэх;
  • архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим үйлчилгээ нэвтрүүлэх;
  • байгууллага, иргэний хүсэлтээр архивын үйлчилгээ үзүүлэх;
  • архивын баримтыг судлах, сурталчлах, хэвлэн нийтлэх;
  • хөмрөг үүсгэгч байгууллагын архивын үйл ажиллагаанд хяналт тавих, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах.