Хүлээн авалтын заал

Улаанбаатар хотын АДХ-ын Гүйцэтгэх захиргааны 1974 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 18/68 дугаар зөвшөөрлийн дагуу ГЯЯ-ны конторын өмнө талд залгаа 18х30-ын харьцаатай газар заал барихыг зөвшөөрсөн байна /164-4-45/. Хүлээн авалтын заалыг Улаанбатар хотын Зураг төслийн институтэд зургийг зохиож Хотын барилга трест барилгын ажлыг гүйцэтгэсэн байна. Заалны зураг төсөл, барилгын ажил 1974 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэж 1977 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дуусчээ. 1977 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн ажлын комиссын тогтоосон акт ба түүнд хавсаргасан актуудыг үндэс болгон Улсын комиссоос шалган үзэж, уул барилгыг зураг төсвийн дагуу баригдсанд тооцож ашиглалтад өгсөн байна. Заалыг 1977 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авчээ.

Гуанзны өргөтгөл

ГХЯ-ны гуанзны өргөтгөлийг 1990 онд барьж дуусгасан байна. Энэхүү өргөтгөлийг ажилтнуудын хооллох заалны зориулалтаар ашиглаж байв. /152-1-50/