ГЯЯ-НЫ БАРИЛГА-ТӨВ ХЭСЭГ

Улсын төлөвлөгөөний комиссын 1946 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Гадаад яамны барилгуудыг барьж дуусгах тухай” 06 дугаар хурлын тогтоолоор “ГЯЯ-ны байшин нэг, зочдын байр гурав эдгээр дөрвөн барилгыг барьж гүйцэтгэхийг Олзлогдсон цэргийн хэрэг эрхлэх газрын дарга Сосорбарамд” үүрэг болгож 02 дугаар сарын 13-ны дотор барилгыг гүйцэтгэх тухай гэрээ байгуулахыг ГЯЯ, Олзлогдсолн цэргийн хэрэг эрхлэх газар даалгасан байна. эхийг үзэх

БНМАУ-ын Сайд нарын зөвлөл ба МАХН-ын Төв хорооны 1947 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн хамтарсан 18/10 дугаар тогтоолд барьж буй их барилгын ажлын явц удаашралтай байгааг дурдаад 1947 онд багтаан барьж дуусгах 30-аад барилгын жагсаалтыг хавсаргасан байна. Хавсралтын 5 дугаарт “Гадаад яамны конторыг 1947 оны 10 дугаар сарын 1-ний дотор барьж дуусгах”-ыг даалгажээ. Гадаад яамны орлогч сайд Н.Лхамсүрэнгээс маршал Х.Чойбалсанд бичсэн илтгэх хуудсанд /1947 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн/ “конторын барилгадаа орж конторлож байгаа” хэмээснээс үзэхэд ГЯЯ-ны барилга 1947 оны 10 хүртэл баригджээ. /ГХТА, х-1, д-2, хн-24, ху-11

 

Барилгын зураг төслийг гаргаж, ерөнхий удирдлагаар хангах ажлыг Улсын барилгын хэрэг эрхлэх газар, барилга барих ажлыг Олзлогдсон цэргүүдийн хэрэг эрхлэх ерөнхий газар тус тус хариуцаж байв.