Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гадаад харилцааны төв архив, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яамны Архивын газар хоорондын зөвлөлдөх уулзалт Бээжин хотноо болов.

           

            Төлөөлөгчдийг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яамны Туслах сайд Лю Бинь хүлээн авч уулзав. Уулзалтаар талууд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Иж бүрэн стратегийн түншлэлийн 10 жилийн ой тохиож буй  үеэр уулзаж байгаадаа талархалтай байгаагаа илэрхийлэв.

         Хоёр улсын архивын байгууллага хоорондын солилцоо, хамтын ажиллагаа идэвхтэй явагдаж буйг онцолж, энэхүү хамтын ажиллагаа нь хоёр талын найрсаг харилцааг хөгжүүлэхэд чухал түлхэц үзүүлж буйг цохон тэмдэглэв. Түүнчлэн хоёр тал боловсон хүчин, менежментийн солилцоо болон архивын салбарын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэхэд дэмжлэг  туслалцаа үзүүлэхээ илэрхийлэв.

            Монгол Улсын Гадаад харилцааны яамны Гадаад харилцааны төв архив, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн яамны Архивын газар хоорондын зөвлөлдөх уулзалтыг  хятадын талаас ГХЯ-ны Архивын газрын дарга Ли Шинь ахалж, хоёр талын хамтын ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, цаашдын хамтын ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй санал солилцов.

       Мөн төлөөлөгчидийг Хятадын Үндэсний төв архивын газрын дарга Ван Хонзун /Wang Hongzun/ хүлээн авч уулзан, түүхийн 1 дүгээр танхим, ном, судрын музейгээ танилцуулав.

      Айлчлал хөтөлбөрийн дагуу хэрэгжсэн бөгөөд төлөөлөгчид Үндэсний сонгодог номын музейг үзэн сонирхож сүүлийн үеийн техник, технологийн шийдэлтэй танилцав.