Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Коринн Пэрера Да Силва Гадаад харилцааны төв архивд зочлов.

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Коринн Пэрера Да Силва 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Гадаад харилцааны төв архивд зочлов.

Тэрээр Гадаад харилцааны төв архивын үйл ажиллагаа, архивын баримтын хадгалалт, хамгаалалт, цаасан суурьт баримтыг цахим хэлбэрт шилжүүлж байгаа үйл явцтай  танилцаж,   Дипломат албаны музейг үзэж сонирхов.

Элчин сайд энэ үеэр тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Монгол Улс, Бүгд Найрамдах Франц Улсын харилцаанд холбогдох түүхэн баримт, гэрэл зургийн дээжтэй танилцсан. 

Энэхүү танилцах уулзалтаар талууд энэ онд тохиож буй хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойгоор хоёр улсын Гадаад харилцааны яамдын архивын хооронд хамтын ажиллагаа тогтоож, харилцан туршлага судлах, 2 улсын харилцаанд холбогдох баримтын талаар мэдээ, мэдээллийг солилцох зэргээр хамтын ажиллагааг эхлүүлэх зэрэг ажлуудыг  хамтарч хийхэд санал нэгдэж байгаагаа илэрхийлэв.