ЁСЛОЛЫН ХУТГА

Бүх дипломат ажилтан нар ёслолын хувцсан ёслолын хутга зүүдэг байв. Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд,  Онц бөгөөд бүрэн эрхт тэргүүн ба дэд Элчин, зөвлөх, тэргүүн зэргийн нэгдүгээр нарийн бичгийн дарга нарын ёслолын хутга нь алтан шармал тоногтой, гэр нь хар арьсаар бүрсэн хүрэн зандан буюу суман модон иштэй, шүрэн шигтгээтэй байх ба хуйн гадна талд сүлдтэй, 42,5 см урттай тахир хэлбэртэй байсан. 

Дээрхээс бусад цолтой дипломат ажилтан нарын чинжаал хутганы хэлбэр адил байх бөгөөд гагцхүү тоноглол нь металаар хийдэг байжээ.