ӨДӨР ТУТМЫН ХУВЦАС

ГЯЯ-ны дипломат ажилтнууд өдөр тутмын албан ажлаа гүйцэтгэхдээ харин гадаадад суугаа ЭСЯ-ны ажилтнууд зөвхөн яамны дотор өмсөхөөр дүрэмд заасан. Дүрэмт хувцастай дипломат ажилтан нь хоорондоо уулзах, гадаадын болон цэргийн хүмүүстэй мэндлэхдээ баруун гарыг малгайдаа хүргэн ёсолж мэндэлдэг байжээ. Дүрэмт хувцасыг энгийн хувцастай холилдуулан өмсөх, дүрэмт хувцас өмссөн үедээ таяг, нарны халхавч барих, зах зээл, олны цугласан, шахцалдах газраар явах, гудамжинд том оврын шуудай, сав боодолтой зүйл барьж явахыг хориглодог байв.