БНТУ-ЫН ДИПЛОМАТ АРХИВЫН ГАЗРЫН ТӨЛӨЛӨӨГЧИД АЙЛЧИЛЖ БАЙНА

“Архивын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Гадаад хэргийн яам, Бүгд Найрамдах Турк Улсын Гадаад хэргийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг хэрэгжүүлэх, хоёр яамдын архивын хамтын хамтын ажиллагааг эхлүүлэх зорилгоор БНТУ-ын Дипломат архивын газрын орлогч дарга, Бүрэн эрхт элчин Казым Явуз Эвирген тэргүүтэй төлөөлөгчид 06 дугаар сарын 21-нээс 25-нд  Монгол Улсад айлчилж байна.
Айлчлалын хүрээнд төлөөлөгчид ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуягтай уулзаж, Гадаад харилцааны төв архивын үйл ажиллагаатай танилцан, архивын баримтыг цахим хэлбэрт шилжүүлэх, цахим баримтыг хадгалах, ашиглуулах, мэдээллийн сан үүсгэх талаарх арга туршлагаа солилцон, цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцав.