МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ГИШҮҮН БОЛОВ

БНМАУ-ын СнЗ-ийн тогтоолоор НҮБ-д манай улс гишүүнээр элсэн орох тухай асуудлыг хэлэлцэхэд оролцох БНМАУ-ын төлөөлөгчдийг доорх бүрэлдэхүүнтэй баталжээ эхийг үзэх.

Үүнд: Д.Цэвэгмид-ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд /төлөөлөгчдийн тэргүүн/

Б.Жаргалсайхан-Элчин сайд

Б.Дашцэрэн-Гадаад яамны хэлтсийн эрхлэгч

О.Дамдиндорж-Гадаад яамны хэлтсийн эрхлэгч



1961 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Аюулгүйн зөвлөлөөр БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх асуудлыг хэлэлцэв. Аюулгүйн Зөвлөлийн гишүүд үг хэлсэний дараа гар өргөх журмаар ил санал хураалгаж 11 гишүүн улсаас 9 нь дэмжсэнээр БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай санамжийг баталсан байна /Улаанбаатарын цагаар 10 дугаар сарын 26-ны өглөөний 05 цаг 18 минутад/.

1961 оны 10 дугаар сарын 27-ны 15 цагаас /Улаанбаатарын цагаар 10 дугаар сарын 28-ны өглөөний 04 цаг/ БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх тухай Аюулгүйн Зөвлөлийн санамжийг Ерөнхий Ассамблейн 16 дугаар чуулганаар хэлэлцэв. Чуулганы даргаас БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр элсүүлсэн гэж тооцох уу гэхэд чуулганы төлөөлөгчид алга ташин баталсанаар БНМАУ НҮБ-ын гишүүнээр батлагдав эхийг үзэх. НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарийн газрын Ёслолын хэлтсийн дарга чуулганы танхимд “МОНГОЛ” гэсэн хаяг тавьсан суудалд манай төлөөлөгчдийг урин суулгаснаар БНМАУ НҮБ-ын 101 дэх гишүүн болж хууль ёсны байраа эзлэв /Улаанбаатарын цагаар 10 дугаар сарын 28-ны өглөөний 04 цаг 15 минутад/

-1961 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагт БНМАУ-ын төрийн далбааг НҮБ-ын байрны өмнө мандуулав.

-1961 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 372 дугаар тогтоолоор БНМАУ-аас НҮБ-д суух Байнгын төлөөлөгчийн газрын орон тоог 12 нэгжээр баталж Б.Жаргалсайханыг БНМАУ-аас НҮБ-д суух байнгын төлөөлөгчөөр тохоон томилжээ. баримт үзэх.