ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ ДҮРМИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

1994 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын Засгийн газрын 111 дүгээр тогтоолоор яам тусгай газрын нийтлэг дүрэм, тэдгээрийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг баталжээ. Энэхүү нийтлэг дүрмийг “Яам тусгай газрын эрх зүйн байдлын тухай хууль” батлагдах хүртэл түр мөрдөхөөр заасан байна.

Тогтоолын 3-р хавсралтаар яамдын дүрмийг баталсан Засгийн газрын тогтоолуудыг хүчингүй болгосон байна. Энэхүү хавсралтын 2-рт Гадаад харилцааны яамны дүрмийг батлах тухай Засгийн газрын 1990 оны 186 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ /эхийг үзэх-34/.