ГАДААД ЯВДЛЫН ЯАМНЫ ДҮРЭМ -1983 ОН

1983 оныг дуустал 1941 онд батлагдсан дүрэм мөрдөгдөж байв. БНМАУ-ын гадаад харилцаа жилээс жилд өсөн өргөжиж ГЯЯ-ны эрхлэх ажил, эдлэх эрх, гүйцэтгэх үүрэг, зохион байгуулалтад гарсан чанарын өөрчлөлтийг тусган дүрмийг шинэчлэн боловсруулах шаардлагатай болжээ. Энэ үндсэн дээр ГЯЯ-ны шинэ дүрмийг боловсруулсан байна. Дүрмийн төслийг 1981 оны 12 дугаар сарын 31-ний өдөр яамны коллегийн хурлаар хэлэлцсэн байна. Дүрмийн төслийг 1982 оны 10 дугаар сарын 12-ны өдөр БНМАУ-ын СнЗ-д өргөн мэдүүлжээ. 1982 оны 12 дугаар сарын 03-ны өдөр СнЗ-ийн Товчооны хурлаар үндсэнд нь зөвшөөрч, төслийг МАХН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбалд танилцуулахыг зөвлөсөн байна. МАХН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбал 1983 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дүрмийн төсөлтэй танилцаад ГЯЯ бол улс төрийн байгууллага мөн бөгөөд зорилт үүргийн талаар салбарын яамдаас ялгаатай болохыг тэмдэглэж, дүрмийн төслийг МАХН-ын ТХ-оор урьдчилан зөвшөөрүүлж, СнЗ-өөр батлуулах чиглэл өгчээ. Дүрмийн төслийг 1983 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн ГЭТ/287 дугаар албан бичгээр МАХН-ын ТХ-нд хянан үзэж шийдвэр гаргаж өгөхийг хүсэн хүргүүлжээ. БНМАУ-ын СнЗ-ийн 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 341 дүгээр тогтоолоор ГЯЯ-ны дүрмийг баталж 1941 оны дүрмийг хүчингүй болсонд тооцсон байна /Тогтоолд хуучин дүрэм батлагдсан Монгол Улсын 31 оныг 1931 он гэж андуурсан бололтой/ /эхийг үзэх/. 1-2-1002,