Улсын 3-р их хурлын тогтоол ёсоор харъяат яамны дагаж явах дүрмийг төлөвлөн зохиож батлан тогтоолгохоор дүрмийн төслийг бэлтгэн Засгийн газрын хуралдаанд оруулжээ. Энэхүү төслийг Засгийн газраар хэлэлцээд “төлөвлөсөн дүрмийн дотроо хэлтэс, салаа зэргийг нэмэгдүүлсэн нь хараахан чирэгдэлтэй болох учраа хэлтэс, салаа нэмэгдүүлэхийг хэрэгсэхгүй болгон дүрмийг өөрчлөн залруулан ирүүлж тогтоолговоос зохих явдлыг харьяат яамнаас эрхлэн гүйцэтгүүлэхээр тогтоосон” байна. ГЯЯ бүтцэд нэмсэн хэлтэс, салааг хасч “яамны дүрмийг үүрд дагаж явахаар төлөвлөвөөс зохивч, манай яамны хэлтэс, салаа, орон тоо нэн цөөн болох нь энэ завсараа албан хэрэг улмаар нэмэгдэж, элдэвт хүрэлцэхгүй боогдолтой болж буй дээр дараагаар манай улс Дундад Иргэн Улсын зэрэг гадаад улс лугаа найрамдал холбоо байгуулах аваас элдэв хэрэг үлэмж болох тул, эдүгээгийн хэдэн хэлтсийн төдийгөөр албыг явуулж хэрхэвч чадахгүй болох учраа, энэ удаад дагаж явах түр дүрэм хэмээн төлөвлөж” дахин мэдүүлсэн байна. ГЯЯ-ны дагаж мөрдөх түр дүрмийг БНМАУ-ын Засгийн газар 1927 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 10 дугаар хурлын тогтоолын 2-р зүйл, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн 14 дүгээр хурлын 1-р зүйлээр тус тус баталсан байна. Энэхүү түр дагаж мөрдөх дүрэм нь 4 бүлэг 22 зүйлтэй байсан. эхийг үзэх