Үйлчилгээний төвийн барилга

Гадаадын дипломатууд, иргэд, яам, газрын нийт ажилтан, ажилчдад өөрийн дэлгүүр, оёдлын тасаг, нарийн боовны цех, үсчин, саун, эмнэлгийн салбараар үйлчилж байх зорилгоор 1992 онд үйлчилгээний төвийн барилгыг барьж ашиглалтад оруулжээ.

Үйлчилгээний төвийн барилга нь 1992 онд ашиглалтад орохдоо 2 давхар байсан бөгөөд 1998 онд барилгын дээр дахин 1 давхар нэмж барин 3 давхар болжээ.

Гадаад хэргийн сайдын зөвлөлийн 2005 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 05-05 хурлын шийдвэрээр үйлчилгээний төвд үйл ажиллагаа эрхэлж байсан байгууллагуудын үйл ажиллагааг зогсоож барилгын 1 дүгээр давхарт Гадаад харилцааны төв архив, 2-3 дугаар давхарт ДБҮААГ-ыг оруулах шийдвэр гарсанаар албан байрны зориулалтаар ашиглагдаж эхэлжээ.