ЭЗЭНТ ГҮРНИЙ БОЛОН ИЛ ХАНТ УЛСЫН ЗАХИДЛЫН ХУУЛБАРЫГ "ЧИНГИС ХААН МУЗЕЙ"-Д ХҮЛЭЭЛГЭН ӨГӨВ.

 

Гадаад харилцааны яам нь Их Монгол Улс болон Ил Хаант Улсын хаад 13 дугаар зуунд тухайн үеийн Ромын Пап лам нартай харилцаж байсан түүхэн 8 захидлыг Гадаад харилцааны төв архивт хадгалуулахаар Ватиканы нууц архиваас 2019 онд албан ёсоор гэрээ байгуулан эх хуулбарыг худалдан авсан.

Соёлын яамнаас дээрх түүхэн 8 захидлыг Чингис хаан музейн үзмэрт авах тухай хүсэлтийн дагуу, гэрээгээр хүлээсэн үүргийнхээ хүрээнд Ватиканы нууц архиваас албан ёсоор зөвшөөрөл авч 2022 оны 06 сарын 24-ний өдөр “Чингис хаан” музейд хүлээлгэн өгөв.

Ил захидал хүлээн авсан тухай мэдээг: http://mfa-archives.mn/blog/item/197

 

24/06/2022